| | USD/MNT 0₮
Энэ сарын 10-ны өдөр БГД-ийн 18-р хороонд 16 настай охин амиа хорлосон хэргийг онц гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст шилжүүлж, мөрдөн шалгаж байна.
Гуравдугаар сургуулийн 16 настай сурагч улсын шалгалтын асуудлаас болж дарамтад орж, амиа хорлосон гэх мэдээлэл олон нийтийн дунд түгсэн. Тэгвэл эл хэргийг БГД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн хүнд гэмт хэрэгтэй тэмцэх тасаг мөрдөн, шалгаж эхэлжээ. Одоогоор хэргийн мөрдөн шалгах ажиллагаа, нууцлалтай явагдаж байгаа аж.
Хэргийг эргэн сануулбал, Цагдаагийн байгууллагад 2024 оны энэ сарын 10-ны өдөр 19 цаг 59 минутад Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх дугаар байрны .. тоотод өөрийгөө боомилсон хүн байна гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн юм.