| | USD/MNT 0₮
Тулгар төрийн 2232, Их Монгол Улсын 817, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жил, Ардчилсан хувьсгалын 33 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат Мягмарын Бадарч түрүүлж, улсын арслан болсон. Гэсэн ч шинэхэн арслан Допинийн эсрэг үндэсний төвөөс авсан допингийн шинжилгээнд унаж, М.Бадарч спортын арбитрт хандан шийдвэрлүүлэхээр болсон. Улмаар арбитрын шүүхээс М.Бадарчийг допинг хэрэглэсэн гэж үзэн цолыг хураахаар тогтсон байна.
Ингэснээр М.Бадарчийн улсын арслан цолыг хураахаас гадна түүнд унасан бөхчүүдэд буюуa
Улсын аварга О.Хангай Үлэмж бадрах чимэг нэмж,
Улсын гарди Ц.Бямба-Отгонд улсын арслан цол,
Улсын харцага С.Сүхбатад улсын заан цол,
Өсөх идэх начин Э.Дашид улсын харцага цол,
Аймгийн хурц арслан Б.Баянмөнхөд улсын начин цол олгохоор болжээ.