| | USD/MNT 0₮
Сэтгүүлч Ч.Лодойсамбуугийн гаргасан ХХОАТ-ын тухай хуулийн холбогдох заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх маргааныг ҮХЦ -ийн дунд суудлын хуралдаанаар хэлэлцэж байна. Гэвч УИХ-ын итгэмжилсэн төлөөлөгч болох Б.Жавхлан сонгуулийн үе таарч байгаа тул хойшлуулах хүсэлтийг гаргаж, цэцээс хүсэлтийг хүлээн авснаар хуралдаан хойшилжээ.
Түүнчлэн, хуралдааны дараагаар сэтгүүлч Ч.Лодойсамбуу: Үндсэн хууль гээд жижигхээн ном байдаг. Үүнийг ерөөсөө барьж хэрэгжүүлэхээ больчихсон. Би өнгөрсөн жил би гурван заалттай мэдээлэл Үндсэн хуулийн цэцэд өгч байсан. Нэг нь хүүхдийн мөнгийг ялгавартай олгож байгаа талаар, хоёр дахь нь татварын нэмэгдэл. Татварын нэмэгдэл чинь хүнийг хөрөнгө чинээгээр нь ялгаварлаж байна. Гуравт, хувь хүний орлогын албан татварт оруулсан өөрчлөлт хувь хүний халдашгүй дархан байдал, жам ёсны эрхэд халдаж байна гэдэг гурван үндэслэлээр Цэцэд хандсан.
Эхлээд хүүхдийн мөнгөний асуудал бол үнэхээр ялгаварлан гадуурхсан юм байна гэж үзээд цэц дээр хурал зарласан. Хурал зарлаад явж байх үед Засгийн газар, УИХ шийдвэрээ өөрчлөөд бүх хүүхдэд өгдөг болсон. Дараагийн асуудал өнөөдөр хэлэлцэгдэхээр хурал зарлагдсан. Энэ бол татварын байцаагчид хүний дансыг шууд үздэг болчихсон хэрэг. Хуулиараа хүний дансыг нэгжих эрхтэй болсон гэсэн үг. Энэ бол Үндсэн хуулийг зөрчиж халдашгүй байдлыг зөрчиж байна. Хүн ер нь буруутай эсэхийг нь татварын байцаагч биш шүүх тогтоож байж, түүн дээр нь арга хэмжээ авдаг болохоос татварын байцаагч татварын асуудалтай байна, дансыг чинь үзье гээд нийтэд дэлгэх нь байж болохгүй зүйл. Цэц энэ асуудал Үндсэн хууль зөрчсөн байх магадлал өндөр юм байна гээд хурал зарласан. Даанч Б.Жавхлан сайд ирээгүй. Яагаад гэхээр өөрөө Үндсэн хууль зөрчсөн гэдгээ мэдэж байгаа. МАН-ынхан тэр чигтээ мэдэж байгаа. Зүгээр энэ тухай эд нар юугаа мэддэг юм, иргэд ойлгохгүй гээд шийдвэр гаргачъя гэж байна. Сонгууль өнгөртөл нэг аргалъя. Сонгууль өнгөрчихвөл учир нь олдоно гэдэг болчихсон гэв.