| | USD/MNT 0₮
Сүүлийн 5 жилийн хугацаанд цагдаагийн байгууллагад хар тамхи, мансууруулах бодистой холбоотой 1043 гэмт хэрэгт 1673 хүн холбогдон шалгагдсанаас 91.2 хувь нь 15-35 насны хүүхэд, залуучууд байна. Түүнчлэн сүүлийн 22 жилийн хугацаанд энэ төрлийн гэмт хэрэг 200 дахин өсжээ.
Хууль зүйн үндэсний хүрээлэнгээс “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ” судалгааг гүйцэтгэн, олон нийтээр хэлэлцүүлсэн. Энэ хүрээнд 2024.06.05-2024.06.19-нийг хүртэл “Мансуурлын эсрэг хамтдаа” аян өрнүүлж байна.