| | USD/MNT 0₮
Хотын засаг дарга Х.Нямбаатар Сэлбэ Дэд төвийн бүтээн байгууулалтын дагуу газар чөлөөлөлтийн ажлын талаар өнөөдөр /2024.06.13/ иргэдтэй уулзаж, санал солилцжээ.
Тэрбээр, “Сэлбэ Дэд төвийн эд бүтээн байгуулалт энэ зуны улиралд болохоор төлөвлөгдөөд буй. 2012 оноос эхэлж энэ ажлыг хийж эхэлсэн ч нэг хэсэг хугацаанд Сэлбэ дэд төв-ийн ажил зогсонги байдалтай байв. Өнгөрсөн жилийн 11 дүгээр сараас сэлбэ дэд төвийн ажлыг үргэлжлүүлье гэдэг шийдвэр гарсан. энэ ажил бол нэгдүгээрт газар чөлөөлөлт, төлөвлөлт, барилгын зураг, хөрөнгө мөнгө босгох хууль эрх зүйл орчныг шинэчлэх гэсэн ийм шат дараалалттай явсан. Энэ гэр хорооллыг орон сууцжуулах энэ төлөвлөлтийн хүрээнд бид нар өнөөдрийн байдлаар 70 гаруй хууль тогтоомжид өөрчлөлт орууллаа. Мөн улаанбаатар хот гэр хорооллыг орон сууцжуулах санхүүгийн эх үүсвэрийг шийдэх гадаад дотоод бонд гаргах эрх зүйн орчноо бүрдүүллээ. Мөн газар чөлөөлөлттэй холбоотой эрх зүйн орчноо шинэчилсэн. газар чөлөөлөлтийн ажил дөрвөн сарын сүүлээс эхэлж явж байна. Нийтдээ 158 га талбай дээр 2350 нэгж талбарыг энэ жил чөлөөлөх ёстой. Энэ жил чөлөөлсөн тохиолдолд энэ зургийн ажил долоодугаар сардаа дуусмагц барилга угсралтыг хийж гүйцэтгэх 12 мянган айлын орон сууцны хороолол барьж байгуулах энэ ажлын бүтээн байгуулалт эхэлнэ” гэв.
ШУУД БИЧЛЭГ ҮЗЭХ:https://fb.watch/sG5eGAZnH2/