| | USD/MNT 0₮
Монген цогцолбор сургуулийн 11 дүгээр ангийн сурагч М.Дашмягмар автомашинд зорчиж байхдаа аавынхаа дэргэд хип хоп үглэж буй бичлэг цахим сүлжээнд тархан, авьяасаараа олныг гайхшируулаад амжсан билээ. Түүнийг бид онцлон сонирхол болон хип хоп хөгжмийн урсгалын талаарх үзэл бодлыг нь ярилцахаар болсон юм.
Тэрбээр, “Тэр бичлэгийн тухайд цахим сүлжээнд нийтлэхгүй аав нь хадгална гэж хэлсэн ч постолчихсон байсан. Тэгээд аав нөгөө бичлэг чинь бүр од болоод байна гэж хэлсэн. Манай аав багадаа төмөр замд ICE TOP шиг үглээд, реп бүжиглэдэг байсан гэдэг. Иймд багаас минь аав хип хоп гэдэг байсан учир одоогийн миний сонирхолд нөлөөлсөн болов уу гэж боддог. Мөн хип хоп хөгжим надад зохидог санагддаг. Манай аав ээж хоёр нэлээн нээлттэй хүмүүс байдаг. Надтай найзууд шиг харилцдаг. Тэгэхээр тэдэнтэй илүү дотно байж чаддаг байх. Түүнчлэн тэд дуу дуулж байхад хараал гарахад уурладаггүй. Цаашдаа би үндсэн мэргэжлээс гадна реппер болно гэж боддог. Угаасаа 16 настай надад одоогоос эхэлбэл боломж байгаа байх.
Намайг хүмүүс урлаг хөгжим талдаа илүү авьяастай гэж хүмүүс хэлдэг. Би төгөлдөр хуур, гитар тоглодог. Гадаад реппер түлхүү сонсдог. Ихэвчлэн Kendrick Lamar, Asaf rocky, Playboi carti энэ гурвыг сонсдог. Kendrick lamar-ын хувьд үг, rhyme, flow нь их таалагддаг. Asaf rocky-ын хоолойны өнгө, beat нь таалагддаг. Playboi carti бусдаас өвөрмөц байгаа нь таалагддаг. Яг үнэнийг хэлэхэд би Монгол дуу сонсдоггүй. Хүн хүний сонирхол өөр шүү дээ. Иймд үүнийг буруутгаж болохгүй. Хийж бүтээж байгаа хүмүүсээ битгий доошоо хийгээсэй л гэж боддог” гэлээ.
ВИДЕО: https://fb.watch/sG2wkg_qUs/