| | USD/MNT 0₮
Өсвөр насны охин амиа хорлосон талаарх мэдээллийг бид өмнө мэдээлсэн. Мэдээллийг тодруулбал өнгөрсөн даваа гарагт буюу энэ сарын 10-нд 14 настай охин амиа насаа есгүүтгэсэн харамсалтай хэрэг гараад байгаа юм
Энэ талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад
2024 6 сарын 10-ны 19 цаг 59 минутад баянгол дүүргийн 18-р хороонд өөрийгөө боомилсон байна гэсэн дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. Энэхүү дуудлага мэдээллийг дагуу шалгалтын ажлыг эхлүүлсэн. Одоогийн байдлаар ямар нөхцөл шалтгааны улмаас амиа егүүтгэсэн талаар шалгаж байгаа гэсэн мэдээллийг шалгаж байгаа гэсэн юм
Албан бус эх сурвалжийн бидэнд өгсөн мэдээллээр хохирогч охин яг миний ард харагдаж байгаа монгол оросын хамтарсан гуравдугаар сургуульд суралцдаг төдийгүй математик герман хэлний шалгалтандаа хоёр удаа унасан шалтгааны улмаас амиа егүүтгэсэн байж болзошгүй гэсэн мэдээлэл байна
Мөн түүнчлэн хохирогч охин 2023 онд тус сургуулийн математик, герман хэлний сонгоны ангид өөрөө тэнцэж орсон харин төгсөх шалгалтандаа амжилтгүй дүн үзүүлсэн гэж ээжтэйгээ утсаар ярьсаны дараа энэхүү харамсалтай хэрэг гарчээ.
Бид энэ мэдээллийг тодруулахаар монгол оросын хамтарсан гуравдугаар сургууль дээр ирж ангийн багштай нь холбогдсон боловч ангийн багшийн тухайд яг одоогоор ямар нэгэн мэдээлэл байхгүй учраас мэдээлэл өгөх боломжгүй тийм зүйлийг мэдэхгүй байна гэсэн зүйлийг хэллээ мөн түүнчлэн цаашлаад сургалтын менежер болон удирдлагуудтай нь холбогдох гэсэн боловч утсаа авсангүй мөн бидэнд мэдээлэл өгөхөөс татгалзсан юм.
Ерөнхий боловсролын сургуулийн багш нар сурагчдыг дүнгээр хэт шахах асуудлаас болж сурагчид сэтгэл санааны гүн хямралд орох цаашлаад амь насаа егүүтгэх зэрэг олон эрслүүд харамсалтай хэргүүд гарч болзошгүй байгаа юм.
Өсвөр насны хүүхдийн бие махбодь аливаад хандах хандлага өөр өөрийн онцлогтой, өсөлт хөгжлийн тодорхой цаг хугацаанд үргэлжилнэ. Өсвөр насныханд нийгмийн болон гэр бүлийн орчин маш их нөлөөлдөг. Тиймээс улсын шалгалт болон элсэлтийн ерөнхий шалгалт эхэлсэн энэ цаг мөчид эцэг эх асран хамгаалагчид хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулж, хүүхдүүдтэйгээ сайтар ярилцаж ойлголцохыг анхааруулж байна.