| | USD/MNT 0₮

Индонезийн шинэ нийслэл Нусантара хотын бүтээн байгуулалт 80 хувьд хүрчээ

Индонезийн Ерөнхийлөгч Жоко Видодо лхагва гарагт тус улсын шинэ нийслэлийн эхний шатны ажил 80 хувьтай явагдаж байгаа талаар мэдээлжээ. Тэрбээр “Бүтээн байгуулалт бараг дуусаж, ирэх сард цэвэр устай болчихвол тэнд ажлын байртай болно” гэжээ.

Ерөнхийлөгч Видодо Нусантара хотод айлчлах үеэрээ сэтгүүлчдэд хэлэхдээ, наймдугаар сард Бүгд Найрамдах Улсын Тусгаар тогтнолын 79 жилийн ойн баярын үеэр шинэ нийслэл албан ёсоор нээлтээ хийнэ гэжээ. Шинэ хотын барилгын ажил 2022 оны дундуур эхэлсэн. Жакарта хот бохирдол, түгжрэлд нэрвэгдэж, газар хөдлөлтөд өртөмтгий,  живж эхэлсэн билээ.

Индонезийн шинэ нийслэл нь Нью-Йорк хотоос хоёр дахин том бөгөөд сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр, хог хаягдлын ухаалаг менежментийг ашигласан, ой мод, цэцэрлэгт хүрээлэн бүхий ногоон хот болно гэж албаны хүмүүс онцолж байгаа юм.

Видодо Нусантарагийн нисэх онгоцны буудлыг наймдугаар сарын эхээр барьж дуусгахаар төлөвлөж байна гэдгийг мөн мэдээлсэн байна. Шинэ хотыг 2019 онд барихаа зарлаж байв.

Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.