| | USD/MNT 0₮
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр өглөө 09.00 цагаас эхэлсэн. Уг хурлаар газрын тосны бүтээгдэхүүний хангамж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ, Онцгой нөхцөл байдлын үед уул уурхайн бүтээгдэхүүний экспортын тээвэрлэлтийг зохион байгуулах талаар хэлэлцсэн юм. Тэгвэл УУХҮ-ийн сайд Д.Сумьяабазар засгийн газраас гарсан шийдвэрийг танилцууллаа.
Тэрбээр хэлэхдээ бензин шатахууны үнийг литр тутамд нь 50-80 төгрөгөөр буулгаж, ирэх сарын буюу 2020.04.10-ны өдөр гэхэд нийтдээ бензин, дизелийн түлшийн литр тутмын үнэ 200 төгрөгөөр буурна гэсэн юм. Мөн АИ-92 бензин 32 хоногийн нөөцтэй, дизель түлш 39 хоногийн нөөцтэй байгаа гэдгийг онцоллоо.