| | USD/MNT 0₮
Өсвөр насныхны дунд амиа хорлолт ихэссээр аюулын харанга дэлдээд байна. Энэ сарын 10-ны өдөр нийслэлийн гуравдугаар сургуулийн 11-р ангийн сурагч охин амиа хорлосон хэрэг гарчээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар, Өсвөр насны охин шалгалтаа муу өгсөны улмаас амиа хорлосон харамсалтай хэрэг гарсан аж. Мөн түүнчлэн тус сургуулийн багш нар дүнгээр хэт шахах асуудлаас үүдэж өсвөр насны хүүхдүүд сэтгэл санааны дарамтанд орж амиа хорлохыг завддаг гэх мэдээлэл байна.
Одоогийн байдлаар энэ хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа аж.
Ер нь энэ мэтчилэн шилжилтийн насны хүүхдүүд санаатай болон санамсаргүй байдлаар амиа алдах нь ихсэх хандлагатай байна.
Тиймээс эцэг, эх, сурган хүмүүжүүлэгчид сэтгэл санааны байдлыг нь сонсч тэдэнтэй чөлөөтэй ярилцаж, хараа хяналтаа сайжруулах шаардлагатай байгааг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.