| | USD/MNT 0₮
Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн хэрэг бүртгэх тасгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Эрдэнэхүү
Цагдаагийн ерөнхий газраас зохион явуулж буй “Хайр өвтгөдөггүй” аяны хүрээнд ЦЕГ-ийн харьяа Хэрэг бүртгэх албанаас хэрэгжүүлж буй архигүй орчин арга хэмжээг Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс хариуцсан нутаг дэвсгэрийн хэмжээнд хэрэгжүүлж байна.
Дэлхий нийтэд төдийгүй, манай улсад бүртгэгдээд буй аймшигт Коронавирус /Covid-19/ цар тахал гарсантай холбогдуулан Нийслэлийн засаг даргын 2020 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн А/223 дугаартай захирамжийн хүрээнд бүх төрлийн баар, караоке, архи, согтууруулах ундаагаар үйлчилдэг аж ахуй нэгж байгууллага, дэн буудлуудын үйл ажиллагааг 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийг дуустал түр хугацаанд зогсоосон. Үүнтэй холбогдуулан охид, залуус хэсэг бүлгээрээ нэгнийхээ гэрт цуглан ахуйн хүрээнд архи болон согтууруулах ундаа хэрэглэж улмаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг, зөрчилд өртөх дуудлага, мэдээлэл өмнөх оны мөн үетэй харьцуулбал нэмэгдэх хандлагатай байна.
Иргэд хэсэг бүлгээрээ нэгнийхээ гэрт цуглан баяр тэмдэглэх нэрийдлээр архидан улмаар хэрэлдэж, маргалдан нэгнийгээ зодож, санаатайгаар нэгнийхээ эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан хэргүүд бүртгэгдсээр байнга. Дийлэнх гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл нь ахуйн хүрээний архидалттай холбоотой гарч байна. Нэг тоо баримт дурдвал согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гэмт хэрэгт 102 иргэн холбогдож бүртгэгдсэн нь өмнөх оноос 1.1 дахин, үүнээс эмэгтэй хүн холбогдсон хэрэг 31 буюу өмнөх оны мөн үеэс 2.8 дахин өссөн тоон үзүүлэлт гарсан.
Гэмт хэрэгт холбогдогчдыг насны ангиллаар авч үзвэл
15 хүртэлх насны 1,
16-17 насны 2,
18-24 насны 21,
25-29 насны 23
30-34 насны 15,
35-39 насны 15,
40-44 насны 20,
45-49 насны 1,
50-54 насны 3,
60-64 насны 1
Гэмт хэрэгт холбогдогчдыг нийгэмд эзлэх байр сууриар нь авч үзвэл
Төрийн алба хаагч 1,
Хувийн хэвшлийн ажилчин 18,
Төрийн бус байгууллагын ажилтан 3,
Хувиараа хөдөлмөр эрхлэгч 35,
Оюутан 4,
Сурагч 2,
Ажилгүй иргэд 39
Гэмт хэрэг үйлдсэн нийт холбогдогчдыг боловсролын хувьд ангилж үзвэл
Бага боловсролтой 2
Суурь боловсролтой 4
Бүрэн дунд боловсролтой 42
Тусгай мэргэжлийн дунд боловсролтой 1
Дээд боловсролтой 53 иргэн
Иймээс бид ирээдүй болсон хүүхэд багачууд болон охид, залуустаа “архигүй орчин”-ыгг бүрдүүлцгээе гэж уриалж байна.
СҮХБААТАР ДҮҮРЭГ ДЭХ ЦАГДААГИЙН ГАЗРЫН НЭГДҮГЭЭР
ХЭЛТСИЙН ХЭРЭГ БҮРТГЭХ ТАСАГ