| | USD/MNT 0₮

Метроны зөвлөх үйлчилгээний тендерт Орос, Хятад, Өмнөд Солонгос, Энэтхэгийн компани хүсэлт ирүүлснээс Солонгос компани шалгарчээ

Улаанбаатар хот метротой болоход зөвлөх үйлчилгээ үзүүлэх II шатны сонгон шалгаруулалтад Орос, Хятад, Өмнөд Солонгос, Энэтхэгийн компани бичиг баримтаа ирүүлсэн тухай мэдээлж байв.

Эдгээр дөрвөн компаниас БНСУ-ын "Dohwa Engineering" Co, Ltd шалгарсан болохыг хотын дарга Х.Нямбаатар өнөөдөр/2024.06.11/ зарлалаа.

Тэрбээр, “Эдгээр тендер сонгон шалгаруулалтад оролцсон аж ахуйн нэгж байгууллагуудын тендерийн материалыг үнэлгээний хороо үнэлээд "Dohwa Engineering" түншлэлийг сонгосон гэдгийг олон нийтэд танилцуулъя. "Dohwa Engineering"-ийн хувьд Ази, Африк, Латин, Америкийн улс орнуудад хотын төмөр замын төсөл хэрэгжүүлсэн БНСУ-ын томоохон компанийн нэг нь юм. Энэ компани нь түншлэлээр Солонгосын Үндэсний төмөр зам, Солонгосын Кореа гэдэг тэргүүлэгч компаниудтайгаа түншлэл болж орж ирсэн. Мөн Солонгосын "Сусонг инженеринг" буюу 2011 оны Улаанбаатар метроны урьдчилсан эдийн засгийн үндэслэлийг боловсруулж байсан. Ийм дөрвөн компанитай түншлэл болж орж ирсэн гэдгийг та бүхэнд мэдэгдье. "Dohwa Engineering" Co, Ltd 145 тэрбум 911 сая төгрөгийн үнийн санал ирүүлээд байсан юм” гэв.

ШУУД БИЧЛЭГ ҮЗЭХ: https://fb.watch/sDBHi4Hw7b/

LIVE

Сэтгэгдэл (3)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.