| | USD/MNT 0₮

Mongolz баг энэ долоо хоногт Шведийг зорьж, "ESL Challenger Jonkoping" тэмцээнд оролцоно

Абу Даби хотноо цахим спортын "CS2" буюу "Counter Strike 2" төрлийн "YaLLa Compass 2024" тэмцээн болсон юм. 400 мянган ам.долларын шагналын сантай тус тэмцээнд тив бүрийн шилдэг 12 баг оролцож, Монголын "The MongolZ" баг түрүүллээ. Ийнхүү тэд хоёр тэмцээн дараалан гранд финалд шалгарч, түрүүлж байгааа нь энэ.

Финалын тоглолт өчигдөр/2024.06.09/ болж, "The MongolZ"-ийн эсрэг "NIP" буюу "Ninjas in Pyjamas" тоглов. Нийт гурван ээлжийн тоглолт гарч, 2-1 гэсэн харьцаатай Монголын багийн ялалтаар өндөрлөсөн юм. Эхний тоглолт "Ancient" дээр болоход нэмэлт цаг гарч, "NIP" ялсан аж. Харин "Mirage", "Nuke" хоёр дээр "The MongolZ" дараалан ялж, анхны S зэрэглэлийн тэмцээндээ түрүүлж, 200 мянган ам.долларын эзэд боллоо. Тэмцээний MVP буюу Шилдэг тоглогчоор "910" буюу Б.Өсөхбаяр тодорч, онцгой амжилтын эзэн болжээ. "The MongolZ" хэдийнэ дэлхийн топ баг болсон бөгөөд тэднийг олон ч тэмцээн уралдаан хүлээж буй. Тэд энэ долоо хоногт Шведийг зорьж, "ESL Challenger Jonkoping" тэмцэнд оролцох аж.

 

Соёл урлаг, Спорт

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.