| | USD/MNT 0₮

Хамтран амьдрагч эмэгтэйгээ хөнөөсөн Д-д холбогдох хэргийг шүүхэд шилжүүлжээ

Энэ оны хоёрдугаар сарын 07-08-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт алба хаагчид эргүүлийн үүрэг гүйцэтгэж байх үед иргэн Д-ээс “Хамт архи ууж байсан хүн ухаангүй болчихлоо” гэх гэмт хэргийн шинжтэй дуудлага мэдээлэл ирүүлсэн. Уг дуудлага мэдээллийн дагуу эргүүлийн алба хаагчид очиж шалгахад ил харагдах гэмтэл шархтай эмэгтэй хүн нас барсан байдалтай олджээ.

Хариуцсан цагдаагийн байгууллагаас хойшлуулашгүй ажиллагаа явуулахад энэ оны 02 дугаар сарын 07-оос 08-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх дугаар байранд оршин суух 59 настай Д гэгч нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хувийн таарамжгүй харилцааны улмаас хамтран амьдрагч 36 настай Т-ийн амь насыг хохироосон үйлдлийг тогтоон Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж хэргийг энэ оны зургаадугаар сарын 3-ны өдөр шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад шилжүүлсэн байна.

Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.