| | USD/MNT 0₮
Цагдаагийн байгууллагаас мэдээлснээр энэ сарын 4-ний өдөр Сонгинохайрхан дүүрэгт газ дэлбэрсэн гэх дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Тус дүүргийн нутаг дэвсгэр Эмээлтэд монгол гэрт газын плитк дээр хийж байсан хоолоо гаргах үед дэлбэрч, 9-13 насны гурван хүүхэд, нэг том хүн гэмтэж ГССҮТ-д хүргэгдсэн байна.
Өнгөрсөн онд газ дэлбэрсэн гэх зургаан дуудлага мэдээлэл зургаа бүртгэгдэж байсан бол энэ оны эхний таван сард 11 дуудлага мэдээлэл бүртгэгдэж, нэмэгджээ.
Хийн баллоныг дулаан үүсгэгч халаагуураас 1.5 метр, ил галаас 5 метрээс доошгүй зайд байрлуулах Ахуйн газыг ажиллуулж байхдаа хараа хяналтгүй орхихгүй байх
Бага насны хүүхэд болон газын төхөөрөмж ажиллуулж мэддэггүй хүнээр ажиллуулахгүй байх дүрмийг баримтлахыг цагдаагийн байгууллагаас зөвлөлөө.