| | USD/MNT 0₮
СЕХ өнөөдөр /2024.06.10/ УИХ-ын сонгуульд нэр дэвшигч нарт үнэмлэх олголоо. Энэ үеэр СЕХ-оос тодруулга мэдээлэл авсан юм.
-Нэр бүхий зарим УИХ-ын гишүүдийг бэлэн мөнгө тараасан гэх асуудлаар яригдаж байсан шүү дээ. Цагдаагийн газар шалгагдаж байгаа гэсэн. Өнөөдөр үнэмлэхээ авсан болов уу?
-Цагдаа дээр шалгагдаж байгаа асуудлыг сайн мэдэхгүй байна. Шалгагдаж байгаа асуудал чинь мөрдөн байцаалтын эрх зүйн байдлаар тодорхойлогдоод явчихна гэсэн үг. Манай дээр одоогоор ирсэн юм алга. Нэгдүгээрт шалгагдаж байгаа бол мэдээж шүүхээр тогтоогдоно гэсэн үг. Тэрний дараа сонгуулийн ерөнхий хорооны асуудал яригдана шүү.
-Тэгэхээр өнөөдөр үнэмлэх нь гарна гэсэн үг үү?
-Гүэ ээ одоо хэн нь мэдэгдэхгүй, цагдаа дээр явж байгаа үгүйг мэдэхгүй тул үнэмлэх нь гарна л гэсэн үг. Манайх бүртгэсэн л бол гарна гэсэн үг.
ВИДЕО: https://fb.watch/sCaWzVLonF/