| | USD/MNT 0₮

Уулын замын засвар шинэчлэлтийн ажил дуусаж, өглөө хөдөлгөөнийг нээнэ

Богд уулын арын авто замыг хэсэгчлэн засвар шинэчлэлтийн ажлыг хийж дуусгасан буюу маргааш өглөө хөдөлгөөнийг нээнэ гэж хотын дарга Х.Нямбаатар мэдэгджээ. Тодруулбал, ХУД-ийн 22-р хороо ХААИС-н уулзвараас Яармагийн гүүр хүртэлх авто замыг 2024 оны зургаадугаар сарын 06-ны өдрийн 23:00 цагаас зургаадугаар сарын 10-ны өдрийн 06:00 цагийн хооронд хааж авто замын засвар, шинэчлэлтийн ажлыг хийж буй.

Энэ хүрээнд ул хөрс солих шүүрүүлэх давхарга үүсгэх, хучилтын бүтээцийн хөлдөлтөөс хамгаалах үе, буталсан чулуун суурь,хашлага өндөрлөж зорчих хэсгийн түвшинд тааруулах, зорчих хэсгийн гадаргын усыг шингээх худаг суурилуулах, тэгшилгээний үе болон асфальт бетон хучилтын ажил хийж гүйцэтгэж байгаа юм.

 

Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.