| | USD/MNT 0₮
МҮБХ-ны Сахилга хариуцлагын зөвлөлөөс тогтоол гаргаж Архангай аймгийн харьяат Улсын арслан Р.Пүрэвдагвыг бөх үзэгчдээсээ ёсолж уучлалт гуйхыг даалгажээ.
Тодруулбал, “Үндэсний бөхийн барилдааны дүрэм”-ийн 4-р зүйл, “Ёс зүйн дүрэм”-ийн 6-р зүйл, 7-р зүйлүүдийг үндэслэж Архангай аймгийн Булган сумын харьяат, улсын арслан Р.Пүрэвдагва нь тодорхой барилдаануудад барилдах үедээ хөлийн цэц, засуулын дүрмийн дагуух шаардлагыг биелүүлэхгүй байх, эсэргүүцэх үйлдэл, эс үйлдэл гаргасан, энэхүү байдал нь давтагдаж буйг зөрчил гаргасанд тооцсон байна.
Тэрбээр гаргасан зөрчлөө ухамсарлаж, дахин зөрчил гаргахгүй талаараа хүсэлт гаргасан, бусад улсын цолтнууддаа үлгэрлэн идэвх зүтгэлтэй барилдаж буйг харгалзан үзэж, “Дахин ёс зүйн зөрчил гаргахгүй байхыг сануулах” шийтгэлийг оногдуулж, “Үзэгчдэд ёсолж, уучлалт гуйхыг даалгах”-аар тогтоолоо хэмээн МҮБХ-ноос мэдээлжээ.