| | USD/MNT 0₮
Будапешт хотод бөхийн төрлүүдийн дэлхийн чансааны оноо олгох тэмцээн энэ сарын 6-9-ний хооронд боллоо. Тэмцээнд Монгол Улсаас ОУХМ, гавьяат тамирчин П.Орхон, ОУХМ Д.Отгонжаргал, Э.Дэлгэрмаа барилдлаа. Эмэгтэйчүүдийн 50 кг-ын жинд гавьяат тамирчин Д.Отгонжаргал мөнгө, 62 кг-д гавьяат тамирчин П.Орхон хүрэл, 68 кг-д ОУХМ Э.Дэлгэрмаа хүрэл медаль хүртлээ. Тэмцээний дараа манай баг тамирчид үргэлжлүүлээд Унгарын олимпын бэлтгэлийн төвд олон улсын хамтарсан бэлтгэлд гарах юм байна.