| | USD/MNT 0₮

ЭМЯ: Сургууль, цэцэрлэгийн хөл хориог дөрөвдүгээр сарын 30-ныг хүртэл сунгах нь зүйтэй

Гуравдугаар сарын 30-ныг хүртэл сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг түр зогсоосон. Уг шийдвэрийг сунгах эсэхийг судлах үүргийг БСШУСЯ-нд өгсөн. Үүний дагуу өнөөдөр БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг "ЭМЯ-наас ирүүлсэн саналыг үндэслэн БСШУСЯ саналаа боловсруулж, баасан гарагийн Улсын онцгой комиссын хурлаар хэлэлцүүлнэ" хэмээн мэдэгдсэн. Тэгвэл Эрүүл мэндийн яамнаас "Дөрөвдүгээр cарын 30-ныг хүртэл сургууль, цэцэрлэгийн карантиныг сунгах нь зүйтэй гэж үзэж байна. Гадаад улс орнууд хорио цээрээ чангалж, манайд улсад коронавирус зөөвөрлөгдөн орж ирсэн үед хорио цээрийн дэглэмийг үргэлжлүүлж халдвар тархахаас урьдчилан сэргийлнэ" хэмээн мэдэгдлээ.

Уг шийдвэртэй холбогдуулан Боловсролын яам саналаа өргөн барих юм байна.

ЭМЯ: Сургууль, цэцэрлэгийн хөл хориог дөрөвдүгээр сарын 30-ныг хүртэл сунгах нь зүйтэй
Нийгэм

Сэтгэгдэл (13)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.