| | USD/MNT 0₮
Дэлхийн хөнгөн атлетикийн холбооноос “Парис-2024” Олимпын наадмын хөнгөн атлетикийн марафон гүйлтийн төрөлд оролцох тамирчдын нэрийг эцэслэн зарласан билээ. Одоогоос нэг сарын өмнө Данийн Копенхаген хотод “Парис-2024” зуны Олимпын наадмын эрх олгох марафон гүйлтийн сүүлийн уралдаанд гавьяат тамирчин Б.Сэр-Од 2:19.25 цагийн амжилтаар14 дүгээр байрт хурдалж, “Парис-2024” зуны Олимпын наадамд өрсөлдөх болзол хангасан. Тэгвэл дээрх холбооноос зарласан дэлхийн чансаагаар гавьяат тамирчин Б.Сэр-Од 1180 оноогоор 80-д багтаж, Парисыг зорих эрхээ албан ёсоор баталгаажуулжээ. Марафон гүйлтээр Олимпын наадамд зургаан удаа оролцсон тамирчин дэлхийд байхгүй. Тэгвэл энэ түүхийг Монголын тамирчин 43 настай Б.Сэр-Од маань бичих нь ээ. Түүний хувьд дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 11 удаа оролцсон цор ганц марафонч юм. Ийнхүү Б.Сэр-Од ийнхүү зургаа дахь Олимпын наадамдаа оролцоно.