| | USD/MNT 0₮
Төв аймгийн “Монгол туургатан” театраар овоглож, төрийн наадмын нээлтэд дуулж явсан, уртын дуучин Н.Аясуу дуучин мэргэжлээр малчин мэргэжлээр сольж, төрсөн нутагтаа гэрээ төвхнүүлжээ.
Тэрбээр БНСУ-д дөрвөн жил, Швед улсад зургаан сар амьдарч байгаад өнгөрсөн 2023 оны арванхоёрдугаар сард эх орондоо иржээ. Ингэхдээ малчин болохоор шийдсэн байна. Өдгөө Архангай аймагтаа мал маллаж, цагаан идээ боловсруулж, мал аж ахуй эрхлэхээр эргэлт буцалтгүй шийджээ.
Тэрбээр "Би Швед улсад үргэлжлүүлэн амьдрах визтэй. Арванхоёрдугаар сард амралтаараа эх орондоо ирээд эндээ үлдсэн. Тэр дундаа нүүдлийн соёлоо дагаж малчин болохоор шийдсэн. Малчин болох амаргүй, хүнд даваа гэдэг. Би өөрөө багадаа мал дээр өссөн. Одоо цаг үе өөр болсон учраас хэцүү байх. Гэхдээ чадахын төлөө явах хэрэгтэй. Чадах хэрэгтэй гэдгийг би таван жилийн хугацаанд илүү сайн ойлгож авлаа. Монгол Улсын өв соёлыг, уламжлалын мал аж ахуйг хэн үлдээх үү бид үлдээнэ. Тиймээс би малчин болохоор шийдсэн. Одоогоор саалийн таван үнээ, 20-30 хонь худалдаж авсан. Архангай аймгийн Хотонт сумд эгчийнхээ хаяаг бараадсан" гэжээ.
\