| | USD/MNT 0₮
Хэдхэн хоногийн өмнө Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтаж, ШШГЕГ-ын харьяа Хорих 407 дугаар анги буюу эмэгтэйчүүдийн хорих ангид эх үрсүүдийг уулзуулсан баярт арга хэмжээ болжээ. Энэхүү арга хэмжээг жи болгон уламжлал болгон зохион байгуулдаг ажээ. Тус ангид хүмүүмжиж байгаа эмэгтэйчүүдийн ихэнх нь залилан буюу хар тамхины хэрэгт холбогдож улмаар гурван шатны шүүхээс ял сонссон хүмүүс хоригдож байна.
Тодруулбал, 2022 онд 190 гаруй эмэгтэй энд хүмүүжиж байсан бол 2024 онд 300 болж нэмэгджээ. Хамгийн эмгэнэлтэй нь сүүлийн жилүүдэд хүмүүжигчдийн нас залуужиж 20-30 насныхан ирэх болжээ. Тэдний ихэнх нь залилан, хулгай, хар тамхины хэрэгт холбогдсон байна гэдгийг албаныхан хэлж байв.
Монгол Улсын Эрүүгийн хуульд шүүхээр шийтгүүлж ял эдэлж буй хүмүүст үйлдсэн хэргийнх нь зүйлчлэлээс хамаарч хүндэвтэр хэрэгт ялынхаа 50 хувь эдэлсэн, хүнд гэмт хэрэгт ялынхаа гуравны хоёр хувийг, онц хүнд гэмт хэрэгт тавны дөрвийг биеэр эдэлсэн бол магадланд оруулдаг ажээ. Гэхдээ эцсийн шийдвэрийг шүүх гаргадаг юм байна.