| | USD/MNT 0₮
Хүнийг санаатай болон санамсаргүй байдлаар алах гэмт хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгдсээр байна. Тухайлбал, өнгөрсөн 2023 онд хүний алах гэмт хэрэг 163 бүртгэгдсэн байна. Үүнээс нь зургаа нь эхнэр, нөхөр болон хамтран амьдрагчаа хөнөөжээ.
Хамгийн сүүлд гэхэд Дорнод аймгийн харьяат эмэгтэйг танилцаад дөнгөж сар болсон найз залуу нь хардаж, улмаар машинаараа дайрч мөргөж биед нь хүнд гэмтэл учруулж, ГССҮТ-д найман удаа хагалгаанд орж, эмчилгээ хийлгэсэн хэдий ч гэмтлийн шархаа даалгүй нас барсан харамсалтай хэрэг бүртгэгдсэн билээ.