| | USD/MNT 0₮

ШУУРХАЙ: Б.Хурцыг сонгуульд нэр дэвших боломжгүй гэж шүүх үзлээ

 

Тагнуулын Ерөнхий газрын дарга асан Б.Хурц, Сангийн сайд асан С.Баярцогт нарын хүмүүс УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшихээр Сонгуулийн ерөнхий хороог холбогдуулан шүүхэд гомдол гаргаад байсан бөгөөд Б.Хурцын гомдлыг өнөөдөр шүүх хэлэлцэв.

Тодруулбал, Б.Хурц нь өнгөрсөн тавдугаар сарын 29 /2024.05.29/-ны өдөр АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүний хувиар Сонгуулийн ерөнхий хороог холбогдуулж "АН-аас нэр дэвшигч Б.Хурцыг СЕХ нэр дэвшигчээр бүртгэхгүй байгаа нь хууль зөрчиж байна. Тиймээс СЕХ-ны эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, нэр дэвшигчээр бүртгүүлэх"-ээр шүүхэд хандаад байсан юм.

Тэгвэл нийслэл дэх Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх тус гомдлыг өнөөдөр /2024.06.07/ хэлэлцээд Б.Хурцын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон байна. Өөрөөр хэлбэл Тагнуулын Ерөнхий газрын дарга асан Б.Хурц 2024 оны УИХ-ын сонгуульд нэр дэвших боломжгүй боллоо.

 

Улс төр

Сэтгэгдэл (2)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.