| | USD/MNT 0₮
Засгийн газраас гаргасан зарим шийдвэрийг БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг танилцууллаа. Тэрбээр "Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар АШУҮИС-ийн дэргэдэх Монгол-Японы сургалтын эмнэлгийг БСШУСЯ-ны харьяалал руу шилжүүлэхээр шийдвэрлэлээ. Цаашид тус эмнэлгийн санхүүжилтийн асуудал болон техник технологийн асуудлыг цогцоор нь шийдвэрлэж, үйл ажиллагаанд хяналт тавих үүргийг манай яаманд өглөө. Сүүлийн үед Сургалтын эмнэлгийг хувьчлах асуудал яригдаж байгаа мэтээр цахим орчинд болон хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр гарах болсон. Энэ бол худал, ташаа мэдээлэл болохыг албан ёсоор мэдэгдье. Маргаашнаас тусгайлсан Ажлын хэсэг байгуулагдаж, тухайн эмнэлэгт ажиллана. Ингэхдээ дутагдалтай байгаа зарим техник технологийг Дэлхийн банкны санхүүжилтээр Сангийн яам шийдвэрлэнэ.
Харин сургууль, цэцэрлэгт тогтоосон хөл хориог сунгах эсэх асуудлыг баасан гарагийн Улсын онцгой комиссын хурлаар шийдвэрлэнэ. Ингэхдээ юуны өмнө Эрүүл мэндийн яамнаас ирүүлэх саналыг үндэслэн бид саналаа боловсруулж, Улсын онцгой комисст өргөн барина" гэв.
Ё.Баатарбилэг: Сурагчдын амралтыг сунгах эсэх саналаа УОК-оор хэлэлцүүлнэ