| | USD/MNT 0₮

Автобусанд зорчигчдын "ТОЛГОЙГ ТООЛЖ" ЭХЭЛЛЭЭ

Улаанбаатар хотод нийтийн тээврийн 1,129 автобус өдөрт 500 гаруй мянган иргэнд үйлчилдэг байна. Харин автобусанд орж байгаа иргэдийг тоолдог болжээ.

Тодруулбал автобусны орох, гарах хаалганы дээд талд камер, карт уншигчийн хажууд "UBCARD" төхөөрөмжийг суурилуулжээ. Энэхүү төхөөрөмжөөр автобусанд орж байгаа иргэдийг тоолдог болсон байна.

М:1 чиглэлийн автобусны шалгагчийн хэлж буйгаар уг системийг ажиллуулаад сар гаруй болж байгаа гэнэ.

Түүнчлэн автобусны бэлэн мөнгөний савыг ажиллуулдаг болжээ. Ингэснээр иргэд картаа цэнэглэж амжаагүй бол бэлэн мөнгөөр үйлчлүүлж болох нь.

"Автобусанд орж байгаа иргэний толгой тоологдож, картаа төхөөрөмжид уншуулсантай нь таарах ёстой. Хэрэв энэ нь зөрвөл тухайн автобусны жолоочид шаардлага тавих юм. Бэлэн мөнгө хийх зориулалттай, шууд онгойдоггүй савыг жолоочийн хажууд байрлуулсан ч өдөрт 30-40 мянган төгрөг жолооч нарын халаасанд орж байна. Энэ асуудлыг шийдвэрлэж, нийтийн тээврийн салбарт орох ёстой орлогыг төвлөрүүлэхийн тулд карт уншигч болон иргэдийг тоолох төхөөрөмжийн бүртгэсэн тоотой таарах ёстой юм" гэж хотын дарга мэдэгдэж байсан юм.

Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.