| | USD/MNT 0₮
Уяач Л.Цандэлэгийн хүү Ц.Тогтууныг ХАР ТАМХИНЫ хэргээр саатууллаа "Ургац хүдэр" ХХК-ийн захирал, Тод манлай уяач Л.Цандэлэгийн хүүг хар тамхины хэргээр саатууллаа. Тодруулбал, өчигдөр /2024.06.05/ Цагдаагийн ерөнхий газрын хар тамхитай тэмцэх газрын алба хаагчид Л.Цандэлэгийн хүү Ц.Тогтуун, Wolfizm буюу Б.Гэсэр, Epoch буюу Э.Гомбосүрэн, Өвөрмонголын дуучин Хомбоо нарыг баривчилсан байна. Эдгээр иргэдээс биологийн шинжилгээ авахад хар тамхи хэрэглэсэн болох нь тогтоогдсон бөгөөд ЛСД нэршилтэй синтетик бодис хэрэглэсэн байжээ.
Түүнчлэн УИХ-ын гишүүн асан Р.Бурмаагийн хүү Ц.Тэмүүлэнгийн бичлэгт нэр дурдагдсан этгээдүүдийг мөн шалгаж эхэлсэн бөгөөд гаднын улс орноос хар тамхи мансууруулах бодис хууль бус улсын хилээр оруулж ирдэг 20 гаруй иргэнийг тогтоожээ.