| | USD/MNT 0₮

Гавьяат тамирчин Ц.Цогтбаатар гэмтлийн улмаас олимпыг өнжинө

Олимпын хүрэл, Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ)-ий алтан медальт Ц.Цогтбаатар "Парис 2024" олимпыг өнжихөөр болжээ. Тэрбээр хамгийн сүүлд Казахстанд болсон Их Дуулга тэмцээний үеэр өвдөгний чагтан холбоосны бэртлээ сэдрээсний улмаас өчигдөр БНСУ-д хагалгаанд орсон байна.

Энэ бэртлийн улмаас ДАШТ-ийг өнжсөн аж. Ц.Цогтбаатар 2,782 оноогоор дэлхийн чансааны 23 дугаарт жагссан. Манай тамирчин олимпын эрхийн жагсаалтад багтаагүй ч тивийн эрхээр оролцох болзлоо хангасан байв.  Харин Ц.Цогтбаатар оролцохгүй болсноор түүний оронд Б.Эрдэнэбаяр олимпод хүч үзэхээр боллоо.

Б.Эрдэнбаяр 2,550 оноогоор дэлхийн чансааны 26-д бичигдэж буй билээ.

Олимпыг зорих жүдогийн урьдчилсан бүрэлдэхүүн:

Эмэгтэй 48 кг: Бавуудоржийн Баасанхүү

Эмэгтэй 52 кг: Лхагвасүрэнгийн Сосорбарам

Эмэгтэй 57 кг: Лхагватогоогийн Энхрийлэн

Эмэгтэй -78 кг: Отгонбаярын Хүслэн

Эмэгтэй +78 кг: Амарсайханы Адъяасүрэн

Эрэгтэй 60 кг: Энхтайваны Ариунболд

Эрэгтэй 66 кг: Ёндонпэрэнлэйн Басхүү*

Эрэгтэй 73 кг: Батзаяагийн Эрдэнэбаяр*

Эрэгтэй -100 кг: Батхуягийн Гончигсүрэн

Эрэгтэй +100 кг: Одхүүгийн Цэцэнцэнгэл

Соёл урлаг, Спорт

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.