| | USD/MNT 0₮
Дуучин Нара буюу М.Нарантуяа ИЗНН-ын дэд дарга болж, тус намын жагсаалтын хоёрдугаарт бичигдэн, УИХ-ын сонгуульд нэр дэвшиж буй. Тус намаас өнөөдөр хэвлэлийн хурал хийж, Шинэ дэвшил холбоонд санал хүргүүлж байгаагаа мэдэгдэв.
ИЗНН-ын дэд дарга М.Нарантуяа “Шинэ дэвшил холбоо нь төр, нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны хөшөөг буулгахыг санаархаж, холбогдох байгууллагуудад тус хөшөөг нүүлгэн шилжүүлэх хүсэлт шаардлагыг хүргүүлж байгааг ИЗНН эсэргүүцэж байна.
Хөшөөг одоогийн байршилд нь хадгалж үлдээх нь Монголын ард түмний хүсэл зориг мөн. Тиймээс ИЗНН гишүүд дэмжигчдийнхээ хүсэлтийг харгалзан Шинэ дэвшилт холбооны байрыг нэг тэрбум төгрөгөөр худалдан авах саналыг хүргүүлж байна” гэв.
Энэ саналыг хүлээн аваагүй тохиолдолд Шинэ дэвшилт холбоонд олгосон газрын зөвшөөрлийг 2024.06.08-ны дотор цуцлах шаардлагыг хотын дарга Х.Нямбаатарт мөн хүргүүлж байгаагаа мэдэгдэв.