| | USD/MNT 0₮

Реппэр DESANT-ын тоглолт болоход 2 хоног үлдлээ

Хип хоп ертөнцийн акулуудын нэг реппэр DESANT-ын бие даасан BIG FISH тоглолт энэ сарын 8-ны өдөр буюу бямба гарагт болох гэж байгаа билээ. Урьд өмнө нь Монголд засагдаж байгаагүй өндөр буюу 30 метрийн өндөртэй тайз, хамгийн шилдэг хөгжим, гэрэлтүүлэг зэргийг бэлтгээд буй тус тоглолт болоход ердөө 2 хоног үлджээ.

Гэсэн ч реппэр DESANT тоглолтоо ирж амжихгүй гэх мэдээлэл цацагдсан ба энэ нь ердөө түүний хошигнол гэдгийг мэдэгдэх нь зүйн хэрэг. Энэхүү тоглолтод нийт 39 зочин уран бүтээлч оролцож тайзнаа гал асаах ба хип хоп урсгалд шинэ тэсрэлт авчирсан Gangsta Service, Click click boom бүлгэмийн гишүүд нэг тайзнаа гарч, "HOOD" дууг бүрэн бүрэлдэхүүнээрээ дуулах болно.

Үзэгчдийн зүгээс хүлээлт өндөртэй байгаа уг тоглолтын тасалбар эрэлт ихтэй байгаа бөгөөд удахгүй дуусах төлөвтэй байгааг зохион байгуулагчид онцолжээ.

Энэхүү тоглолтод бага насны хүүхдүүд харгалзах хүнтэй хамт орж болох бол согтууруулах ундааны зүйлсийг 21-ээс дээш насны үзэгчдэд худалдаалах гэнэ. Тоглолтын үеэр BALLERGANG мерч цөөн тоогоор худалдаалагдах тул эрт ирж эдгээр мерчүүдээс худалдан авах боломжтой.

"Big Fish" тоглолт өдрийн 15:00 цагийн үеэс эхлэн үзэгчдээ Төв цэнгэлдэх хүрээлэн рүү оруулж эхэлнэ. Энэ хугацаанд DJ нар өөрсдийн сетүүдээ толилуулж, 18:00 цагаас эхлэн шинэ, залуу уран бүтээлчид өөрсдийн уран бүтээлээсээ танилцуулж, шөнийн 24:00 цагийн үед тоглолт албан ёсоор дуусах аж.

Тоглолтын тасалбар: shoppy.mn Big fish official concert болон GS25 сүлжээ дэлгүүрийн бүх салбараар худалдаалагдаж байна.  Дэлгэрэнгүй мэдээллийг: 89980000, 99197150

Соёл урлаг, Спорт

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.