| | USD/MNT 0₮

Т.ЭРДЭНЭЖАРГАЛ: Адуу өөрөө өвс идэхээс гадна туурайгаараа газар их талхладаг амьтан

Дэлхийн байгаль хамгаалах WFF сан болон НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн салбарын хамтарсан төслийн менежер Т.Эрдэнэжаргалыг энэ удаа бид онцлон ярилцлаа. Учир нь тус төсөл манай улсад сүүлийн гурван жил газар хамгаалалын чиглэлээр нөлөөлөх ажил болон судалгаа хийж байгаа юм.

 -Танай байгууллагын хийж буй олон судалгааны гол зорилго газар хамгаалал гэдэг. Ер нь яагаад одоо газар хамгааллын асуудал манай улсад нухацтай авч үзэх ёстой юм бэ?

-Ер нь монгол хүмүүс тийм их шуналгүй байсан байж. Байгалийн баялаг нөөцийг хямгадаг ашигладаг байж л дээ. Тухайлбал, намайг бага байхад зун болоод халиар түүгээд явахаар нэгэнт их хол явчихсан юм чинь ахиухан түүе гэхээр түүлгэдэггүй байсан. Яах юм бэ байгалийн юм байгалдаа байж байг. Бид нар хэрэглээний хэмжээнд түүхэд болно гээд жоохон тортой юм бариад ирдэг байсан. Энэ ямар мундаг ухаан бэ. Тэгэхэд одоо бол юм л харагдвал юу ч үгүй болтол сүйтгээд байгаа.

                                                                           "УУЛ УУРХАЙ БОЛ ТОДОРХОЙ ЖИЖИГ ХЭМЖЭЭНИЙ ГАЗРЫН ОЛБОРЛОЛТ ХИЙДЭГ"

-Сүйтгээд гэхээр та уул уурхайг буруутгаж байна уу?

-Үгүй. Уул уурхай бол тодорхой жижиг хэмжээний газрын олборлолт хийдэг. Тэртээ тэргүй уул уурхайг буруутгах олон хүмүүс бий. Харин бид газараа хайрлаж, хамгаалж болох өөр хүчин зүйлсийг таниулах зорилгоор ажиллаж байна. Мал, газар тариалан их өргөн хэмжээний газар нутгыг тогтмол ашигладаг төрөл шүү дээ. Манай улсын хувьд байгалийн баялаг дээр суурилсан эдийн засагтай.  Өөрөө баялаг бүтээгээд байх юмгүй.

- Уул уурхайгаа хянахгүй байж, хэдэн малчдыг яах нь вэУул уурхай өөрөө их газар сүйтгэдэг гэж олон хүмүүс бидний ярианд дургүйцэх байх. Гэхдээ бид бусдын хүссэнг сонсгох гэж ажиладаггүй шүү дээ. Ер нь малчид, тариаланчдын татварын асуудлын талаар таны байр суурийг асуумаар байна?

- Бид нарын буруугаас болоод бэлчээр нь байхгүй болоод байгаа. Дээр нь сум ч бай, аймаг ч бай тамгийн газарт ажиллаж байгаа алба хаагч тэнд байгаа бүх хүмүүс малтай байгаад байгаа. Монголд малчин, мал бүхий иргэн гэдэг хоёр ойлголт байдаг. Би Улаанбаатар хотод байгаа хэр нь өөр сумд малтай. Тэгвэл миний мал тэр сумын өвсийг идээд байгаа гэсэн үг. Тэгвэл бид төлбөрийг төлөх ёстой биздээ. Гэтэл манай эрх зүй өөрөө ийм биш. Өөрөөр хэлбэл тэр мал миний өмч, түүнээс ашиг хүртэж байж татвар төлдөггүй.

Би байшинтай бол миний өмч, тухайн газарт байгаа бол бид үл хөдлөхийн татвар төлөөд л байдаг. Байшин бол цааш газар доройтуулах гэдэг ойлтголтгүй. Байдаг газартаа л байж байна. Гэтэл мал өөрөө дахиад үр дагавартай. Мал бол өмч, гэхдээ газар дүүрэн яваад талхлаад байгаа шүү дээ. Энэ ерөөс болохгүй асуудал.

 АДУУ БОЛ ӨӨРӨӨ ИХ ГҮЙДЭГ АМЬТАН. ИДЭХЭЭС ГАДНА ТУУРАЙГААРАА ИХ ГАЗАР ТАЛХЛАЖ БАЙГАА

-Гадаадын улсад мал нь бэлчээрийн өвч идэж байгаа тохиолдолд малчид татвар төлдөг үү?

-Бүгд төлж байгаа шүү дээ. Малчид бол улстөрчдөд их чухал болохоор татвар тавьдаггүй. Уг нь малчид төлье гэдэг. Гэвч улстөрчид авахгүй гэдэг аястай байна. Малчдаас авч байгаа албан татвар бол өмчтэй байгаа учир төлж байгаа юм. Өвс идсэн, газар хамгаалсан татвар биш юм.

 Тэр албан татварыг гүйцэт хураан авдаггүй. Ерөөс монголд хуулийн хэрэгжилт гэдэг зүйл байхгүй. Энэ бол хэн нэгнийг буруутгах, хэтэрхий зөв бурууг шүүх сэдэв биш.

-Танай байгууллага олон судалгаа хийж буй харагддаг. Сүүлийн жилүүдэд улсын аль талаар их газар талхлагдсан бэ? Мөн юунаас болж байна вэ?

-Нутгийн баруун тал их малтай. Аргагүй шүү дээ их ажилаг. Их малаас болоод бэлчээрээ байхгүй болгосон. Төв баруун тал нийлээд бэлчээргүй болоод бүгд зүүн талруу явж байгаа. Адуучид бас яг адилхан түгээлтийн Өвөрхангайгаас эхэлж яваад Хэнтий аймгийн өвсийг идүүлээд, талхалчихсан. Одоо Дорнодод оччихсон явж байгаа.

Зүүн тал маш их үржил шимтэй хэрнээ эмзэг экосистем. Хэд дээр нь хөрвөөгөөд л гамшиг болно.  Угаасаа доройтол болчихсон. Адуу бол өөрөө их гүйдэг амьтан. Идэхээс гадна туурайгаараа их газар талхалж байгаа.

БҮХ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ, БАЙШИН, ТЕХНОЛОГИ ХӨГЖИЛ, ХООЛ, ҮР ШИМ ГАЗАР ДЭЭР Л ӨРНӨДӨГ

-Бид бүх салбарт, нийтээрээ яагаад газрыг чадхаараа хамгаалах хэрэгтэй юм бэ?

-Яагаад гэвэл бүх бүтээн байгуулалт, байшин, технологи хөгжил, хоол, үр шим газар дээр л өрнөдөг. Бид амьтдын өсөж, үржих нөхцөлийг бүрдүүлж, хамгаалж бодлоготой хөдлөх ёстой. Учир нь амьтдын хамгийн том төлөөлөл бол бид өөрөө хүн юм. Бидний удам үргэжилнэ. Одоо байгаа газраа хамгаалж, ариг гамтай ашиглаж байхгүй бол ирээдүйд юу ч үгүй элсэн цөл бидний үр удамд үлдчихвэл яана. Иймээс бүгд энэ сэдвийг танин мэдэх шаардлагатай юм. Газар гэдэг өөрөө хүн төрөлхтөн, амьтан оршин тогтнох ууҮгүй юу гэдэг асуудал. Үүнийг хэрхэвч тоолгүй өнгөрөөж болохгүй.

-Бидэнтэй ярилцан танд баярлалаа.

 

Сэтгүүлч: А.Булганчимэг

Ярилцлага

Сэтгэгдэл (3)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.