| | USD/MNT 0₮
Өмнөговь аймаг, Ханбогд сум Хайрхан багийн “Хайрхан-Овоо” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 400 км, сумын төвөөс урд зүгт 140 км/-т Ачааны 2 автомашин мөргөлдөж төмөр хийцэд 1 хүн хавчуулагдаж нас барсан тухай дуудлагыг 06.05-ны өдрийн 12:05 цагт ОБЕГ хүлээн авсан.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Ханбогд сум дахь Гал түймэр унтраах, аврах 66 дугаар ангийн алба хаагчдыг очиход “Shaanxi-SX4255JV344” загварын зүтгүүр, “Kia Bongo” загварын бага оврын ачааны автомашинтай мөргөлдөжсөн байна. Улмаар жолооч /52 настай, эрэгтэй/ төмөр хийцэд хавчуулагдаж нас барсан байсныг ажиллан цогцсыг гаргаж, аймгийн Шүүхийн шинжилгээний албаны Шинжээчид шилжүүлэн өгсөн.