| | USD/MNT 0₮

Б.ГАНЧИМЭГ: Хулгайч, луйварчин, доншууч юмнууд сэтгүүл зүйн индэрийг эзэллээ шүү дээ

Шүүгдэгч Н.Өнөрцэцэгт холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 2024 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 09.00 цагт товлон зарлагдсантай холбогдуулан зарим телевиз, мэдээллийн сайтуудаас шүүх хуралдааныг нээлттэй явуулах талаар хүсэлтүүд гаргасан. Улмаар сэтгүүл зүйн салбарын сэтгүүлчид өөрсдийн эрх чөлөөний төлөө БЗД-ын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн гадаа үзэл бодлоо илэрхийлэв. Энэ үеэр Б.Ганчимэг сэтгүүлч ийн хэллээ.

Тэрбээр, “Шүүгдэгч өөрөө нээлттэй шүүх хурал хүсэж байна. Энэ бол маш том байр суурь. Би бол багцаалдахад захиалагч маань сонгуулийн үеэр цаана хойшлуулах шийдвэр гаргачихсан байгаа болов уу даа гэж харж байна. 19.11 гэдэг угаасаа хаалттай заалттай. Төрийн нууц гэдэг юмыг би аман байдлаар эх орноосоо урвасан гэдэг заалттай хольж хутгаж, нэлээн тараасан. Яах вэ бид бүгд эх сурвалжтай шүү дээ. Гүйцэтгэх ажиллагааны явцад төрийн нууц эвдээд байгаа цаасаа шургуулсан байж болзошгүй байдаг юм билээ. Тэгцэн шүү дээ

Өнөөлөр Н.Өнөрцэцэг маргааш хэн байдаг юм бэ. Өнөөдөр Зариг маргааш Эгүүр юу байдаг юм. Бид нарыг ээлж дарааллан. Одоо сонгуулийн үе болж байна. Би бас цагдаад очсон байна билээ. Энэ явган дарамт боомилох олон нийтэд ч эрх баригчид маань ч энэ хэвийн юм шиг санагддаг болчихлоо. Энэ бол бид нарт буюу олон түмний мэдэх эрхэнд халдаж байгаа ямар том харанга билээ. Энийг л ойлгож эцсээ хүртэл эсэргүүцэх ёстой. Энэ эрх баригчдын занаатай шүүх хуралд дуудагдаж байхгүйн төлөө тэмцэнэ. Энэ бол занаатай шүүх хурал. Занаанд орохгүйн тул бид нар зам тойроод гүйх үү? Сэтгүүлчид маань өөрсдөө энэ дээр мэргэжлийн оршихгүй бол янз бүрийн хулгай. Луйварчин, Доншууч юмнууд сэтгүүл зүйн индерийг эзэллээ шүү дээ. Орж ирээд л мөнгө хийж байдаг. Сэтгүүлч бол юу юм. Хог шаар шиг нэг хэрэглэгдэхүүн болчихсон явж байдаг. Сэтгүүл зүйн ертөнцөө цэвэр ариун байлгах. Нийтийн оршихуйн төлөө Заригт дуртай дургүй байх хамаагүй. Бид нар өөрсдийнхөө төлөө сэтгэл зүрхээрээ тэмцэхээс өөр арга байхгүй. Сэтгүүл зүйн эсрэг явуулж буй энэ боомилолтын эсрэг хамтдаа тэмцэе гэж үе үеийн сэтгүүлчиддээ уриалж байна” гэлээ.

ВИДЕО: https://fb.watch/suhPcqAZV0/

Нийгэм

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.