| | USD/MNT 0₮

Э.НАМУУНЦЭЦЭГ: Хүмүүс аав нь Миша баавгай болсон бол илүү гоё байжээ гэж хэлж, их эерэгээр хүлээн авсан

Хүүхдийн эрхийг хамгаалах баярын өдөр Маша Миша хүүхэлдэйн киноны баатрын хувцас өмссөн охины бичлэг цахим сүлжээнд тархан олны хайрыг ихэд татсан юм. Тэгвэл энэ удаад бид бяцхан Машагийн хувцас өмссөн охин болон түүний ээж Э.Намуунцэцэгийг онцолж ярилцлаа.

-Танай охин хэдэн настай вэ? Мөн гэр бүлийнхээ тухай танилцуулж өгнө үү?

-Бяцхан машагийн ээж намайг Э.Намуунцэцэг гэдэг. Миний охиныг Гуатанан гэдэг. Одоо 1 нас 6 сартай. Зургаадугаар сарын 1-ны өдөр хүүхэлдэйн кино, үлгэрийн баатрын хувцасаар охиноо чимсэн. Энэ маань маш олон ээжүүд болон ард иргэдэд хүрсэн юм. Маш гоё сэтгэгдэл үлдээсэн байсан. Олон нийт маш сайхан хүлээж авсан.

“ОХИН ХҮҮХЭД ДАНДАА ПЛАТЬ ӨМСӨӨД ЯАХ ВЭ. АРАЙ СОДОН БАЙЛГАЖ ҮЗЬЕ ГЭДЭГ САНАА ГАРГАСАН”

-Энэ хувцасыг өмсөх санааг аав ээжийн хэн нь гаргасан бэ?

-Охин хүүхэд дандаа плать өмсөөд яах вэ. Арай содон байлгаж үзье гэдэг санаа гаргасан. Материалын аваад оюулаад хувцас нь бэлэн болчихсон. Нийтдээ 55 мянган төгрөгөөр оюулсан юм. Ер нь бол санасаныг бодвол хямд төсөвтэй. Үзэгдэж харагдах байдал хөөрхөн мөн чанартай санагдсан.

-Хүүхдийн эрхийг хамгаалах баярын өдөр талбайд цугларсан хүмүүс яаж хүлээж авч байсан бэ?

-Маша явж байна. Бид нар гэр бүлээрээ явж байсан. Хүмүүс аав нь Миша баавгай болсон болбол бүр гоё байжээ гэж их хэлж байсан. Хүмүүс охины минь зургийг дараад дараа жил хүүхдүүдээ ингэж сонирхолтой хувцаслая гэж их хэлсэн. Маш эерэг хүлээж авч байна билээ.

-Дараа жил охиноо ямар дүрд хувиргана гэж бодож байна вэ?

-Нэг юм бодсон байгаа. Одоогоор хэлэхгүй, нууцалж байгаад дараа жил харуулах болно оо.

-Хүүхдүүдэд багаас нь хийх дуртай зүйл, авъяас нь илрээд байдаг шүү дээ. Танай охины хувьд юу хийх дуртай вэ?

-Миний охин бүжиглэх их дуртай. Ийш тийш хөдлөөд дасгал хийх дуртай. Хөгжим сонсоод шууд дуулж, бүжиглэнэ. Ер нь их авъяастай шүү. Хөдөлгөөнтэй.

“БАГА НАСНЫ ХҮҮХЭД ГЭНЭТ ИХ УЙЛДАГ. ТЭР ҮЕД НЬ ХЭТ АРГАДАХ, ЗАГНАХ ХЭРЭГГҮЙ ЮМ ШИГ САНАГДДАГ”

-Аав ээж нарын хувьд хүүхдүүдээ яаж өсгөх нь зөв гэж боддог вэ? Энэ талаар өөрийн үзэл бодол оо манай уншигчидтай хуваалцана уу?

-Бага насны хүүхэд гэнэт их уйлдаг. Яагаад байгаа нь мэдэгдэхгүй. Тэр үед нь хэт аргадах, загнах хэрэггүй юм шиг санагддаг. Яг л уйлж дуустал нь хүлээх хэрэгтэй байх. Манай нөхөр бид хоёр хүүхдээ уйлахад нь ямар ч арга хэмжээ авдаггүй. Зүгээр л хүлээдэг. Дараа нь яг том хүн шиг ярилцдаг юм. Энэ нь илүү нийтэч болоход нь туслах болов уу.

-Бидэнтэй ярилцсан танд баярлалаа.

- Баярлалаа. Одоо цагт хүүхдийн гэмт хэргийн талаар маш муухай мэдээнүүд гардаг учир дэргэдээ байгаа үр хүүхдээ сайн хайрлаарай. Нийт хүүхэд болон гэр бүлүүдэд элэг бүтэн, аз жаргалтай байхыг хүсэн ерөөе.

ВИДЕОhttps://fb.watch/suel9_Oqu7/

 

Сэтгүүлч: А.Булганчимэг

Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.