| | USD/MNT 0₮

ЭХ СУРВАЛЖ: ЭВ ЭРҮҮЛ ЦЭРЭГТ ЯВСАН ХҮҮ ЭРГЭЖ ГЭРТЭЭ ИРСЭНГҮЙ

Дотоодын цэргийн 05 дугаар ангийн алба хаагч автомашинд дайруулж, нас барсан харамсалтай хэрэг гараад буй.  Тодруулбал, 2024 оны тавдугаар сарын 30-ны өдөр 21.40 цагт Дотоодын цэргийн 05 дугаар ангийн албан хаагч Төв аймгийн Цээл сумын нутагт  томилгоот үүрэг гүйцэтгэж байхдаа амиа алджээ. Энэ талаар Дотоодын цэргийн штаб захиргааны удирдлагын газрын дарга хурандаа Д.Энхбадрах мэдээлэл өгөхдөө,  “2023 оны II ээлжээр цэргийн албанд татагдан ирсэн албан хаагч зам тээврийн осолд өртөн амь насаа алдсан харамсалтай хэрэг боллоо. Энэхүү зам тээврийн хэрэгт нутаг дэвстэр хариуцсан цагдаагийн байгууллага мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. Дотоод цэргийн байгууллагын албаны зохион байгуулалт, үйл ажиллагаатай холбогдолтой асуудал дээр Цагдаагийн ерөнхий газрын Дотоод хяналт шалгалт, аюулгүй байдлын газраас холбогдох албаны шалгалт хийж байгааг мэдэгдье” гэсэн юм.

Мөн нэрээ нууцалсан эх сурвалж бидэнд мэдээлэл өгөхдөө, Төв аймгийн Цээл сумруу ажил хийж явж байгаад машинд дайруулж амиа алдлаа. Маш их харамсаж байна. Энэ зурган дээр голд нь зогсож байна. Эрүүл саруул хүү эргэж гэртээ ирсэнгүй. Хэн дайрсан нь тодорхойгүй байна. хэмээв.

 

 

 

Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.