| | USD/MNT 0₮

ОХУ-Д ОРШИН СУУГАА МОНГОЛ ИРГЭДИЙН АНХААРАЛД

Коронавирусний тархалтаас урьдчилан сэргийлэх, таслан зогсоох арга хэмжээний хүрээнд их, дээд сургуулиудыг зайны сургалтад шилжүүлэх тухай ОХУ-ын Шинжлэх ухаан, дээд боловсролын сайд В.Фальковийн 2020 оны гуравдугаар сарын 14-ний өдрийн зөвлөмжийн дагуу тус улсын зарим их дээд сургууль цахимаар хичээллэх болоод байна.

Энэхүү арга хэмжээ хэрэгжиж эхэлснээр ОХУ-д суралцаж байгаа монгол оюутнууд болон монгол иргэд нутаг буцах тохиолдолд зөвхөн Монгол, Оросын хилийн авто замын Алтанбулаг-Хиагт, Цагааннуур-Ташанта боомтоор хил нэвтрүүлэхийг үүгээр мэдэгдэе.

Эдгээр хоёр боомтоос бусад боомтоор улсын хил нэвтрүүлэхгүй.

Нутаг буцах хүсэлтэй иргэд Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-ны Консулын хэлтэс, Эрхүү хотод суугаа Ерөнхий консулын газар, Улаан-Үд хотод суугаа Ерөнхий консулын газартай дараах утас, и-мэйл хаягаар холбогдож, дээр дурдсан боомтуудаар хил нэвтрэх тухайгаа урьдчилан мэдэгдэж бүртгэлд хамрагдсанаар хилээр саадгүй зорчих боломжтой:

1. Москва дахь ЭСЯ-ны Консулын хэлтэс

Утас: +74992411548, +74956906792 Гар утас: +79162133247

И-мэйл хаяг: moscow12@mfa.gov.mn mongolconsul@gmail.com

Фэйсбүүк: Посольство Монголии в РФ

2. Эрхүү хот дахь Ерөнхий консулын газар

Утас: +7 3952 342295 Гар утас: +7 914 895 0528

И-мэйл хаяг: irkutsk@mfa.gov.mn

Фэйсбүүк: Генеральное Консульство в Монголии в Иркутске РФ

3. Улаан-Үд дэх Ерөнхий консулын газар

Утас: +7(3012)220499 Гар утас: +79516224225, +79025337213

И-мэйл хаяг: ulan-ude@mfa.gov.mn

Фэйсбүүк: Улаан-Үд дэх Ерөнхий Консулын Газар

ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСАД ОРШИН СУУГАА МОНГОЛ ИРГЭДИЙН АНХААРАЛД
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.