| | USD/MNT 0₮
Сонгинохайрхан дүүргийн 22-р хороонд байрлах дотоодын цэргийн 05-р ангийн хугацаат цэргийн алба хаагч нас барсан хэрэг энэ сарын 30-ны өдөр гарчээ. Албан бус эх сурвалжийн өгч буй мэдээллээр, Дотоодын цэргийн штабын дарга, бригадын генерал Р.Чингис нь дооодын цэргийн хугацаат алба хаагч нарыг хувийн ажил хийлгүүлэхээр 2024.05.30-ны өдөр цэргийн ангиас гарган Төв аймагт ажиллуулж байх үед нэг цэрэг машинд дайруулж амиа алдсан байж болзошгүй гэх мэдээллийг өгч байгаа юм. Харин цагдаагийн байгууллагаас тодруулахад, “Энэ сарын 30-ны өдөрийн 21:40 цагийн үед “нас барсан хүн байна” гэх дуудлага Цагдаагийн байгууллагт бүртгэгдсэн. Улмаар дуудлага мэдээллийн дагуу шалгалт явуулахад 05 дугаар цэргийн ангийн хугацаат цэргийн алба хаагч Төв аймгийн нутаг дэвсгэрт нас барсан байна. Одоогоор хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна” гэв. Энэ талаар бид үргэлжлүүлэн тодруулан хүргэх болно.