| | USD/MNT 0₮
Реппер Desant задгай талбайн анхны бие даасан "BIG FISH" тоглолтыг зургаадугаар сарын 8-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулахаар болсон. Иймд бид Реппер Desant-ийг онцолж та бүхэнтэй уулзуулж байна.
-Та анх яагаад хип хоп хөгжмийн урсгалыг сонирхож эхэлсэн бэ?
Би Завхан аймгийн Яруу суманд төрсөн. Төрөөд 10 нас хүртлээ тэнд амьдарч байгаад гэр бүлтэйгээ хотод нүүж ирсэн. Хип хоп гэдэг тусдаа бие даасан соёл болчихсон. Бий болоод 51 жил ардаа үлдсэн байна. Хип хопын үнэт зүйл, амин зүйл миний характер үзэл бодолтой илүү ойр байсан учир энэ амьдрал болчихлоо. Иймд илүү амьдралтайгаа холбосон юм болов уу гэж бодож байна.
-Таныг анх хип хоп хөгжмийн замаар алхаж эхэлсэн үе, 20 жилийн дараах үе юугаараа өөр байна вэ? Товчхондоо одоогийн хип хоп урсгал хаашаа чиглэж байна вэ?
-Яг миний үеийн хип хоп бол беат. Тийм бэйс гээд шууд надад төсөөлөгдөж байна. Бусдад яаж төсөөлөгддөг эсэхийг мэдэхгүй юм. Мөн миний үе болон надаас дээш ах нар яг хип хоп амьдралтай байсан. Өдөр тутмын амьдралын хэв маяг нь хип хоп гэх юм уу. Тийм учир тэр үеийн дуунууд илүү хип хоп мөн чанарыг илүү хадгалсан гэж санагддаг. Одоо илүү энтертаймэнт, арт талдаа болчихсон. Энэ бол сэтгэл дундуур зүйл биш. Сайшаалтай. Гэхдээ хэтэрхий их уянгалаад, өөр хөгжмийн урсгалтай холилдоод эрлийз болж байгаа. Энэ мэдээж байх асуудал. Гэхдээ хэмжээ гэж байдаг бол түүнээсээ давж буйп сэтгэл дундуур байдаг. Уран зураг харахаад морины зураг гоё байдаг шүү дээ. Энэ бол морь харагдаж байвул рийл хип хоп ойлгоод байгаа юм. Юу гэдэг юм. Өөр нэг урсгалыг нэлээн харж байж ойлгодог. Аан энэ толгой, энэ сүүл юм байна гэж ойлгогдохоор болчихсон. Бүдэг бадаг харагддаг гэх юм уу. Тиймэрхүү болоод байгаа.
-Таны бие даасан тоглол болох гэж байгаа шүү дээ. Тоглолт тань Төв цэнгэлдэх хүрээлэнг дүүргэх болов уу?
- Зургаадугаар сарын 8-нд Биг пиш нэртэйгээр бие даасан тоглолтоо хийх гэж байна. Миний бие даасан гуравдахь тоглолт. Задгай талбайн анхны тоглолт. Би бол хүн дээр санаа зовохгүй байна. Яг өөрийнхөө үзүүлэх тэр зүйл дээрээ л төвлөрч гол анхаарлаа хандуулж ажиллаж байна.
-Тоглолт дээр тань хэдэн дуу дуулагдах вэ? Мөн тэр дундаас онцлох нэг дууг та нэрлэнэ үү?
-30 орчим дуу дуулагдана. HOOD дууг онцолмоор байна. 2007 онд гарч байсан. Цацагдсанаас хойш маш олон жил өнгөрсөн байна. Тухайн үед HOOD дуу Vanquish дөрвөн жилд зориулж гаргасан. 16 жилийн тайз дээр бүгд дуулж байгаагүй. Ийм учир энэ дууг онцолж хэлсэн юм.
-Таны тоглолтод мэдээж олон репперүүд дуулах байх. Онцлох содон реппер хэн бэ?
-Онцлох хүн бол Pound, хослон дуулдаг гэхэд хилсдэхгүй Big Gee, Nomad гэх мэт олон хүмүүс байна.
-Бидэнтэй ярилцсан танд баярлалаа.
ВИДЕО: https://fb.watch/ssWGLF_b8-/
Сэтгүүлч: А.Булганчимэг