| | USD/MNT 0₮
Хотын дарга Х.Нямбаатар "ТҮК-ийн ажилчдын цалинг 3 сая 500 мянган төгрөгт хүргэх тооцоо судалгааны ажлууд дуусаж байна. Зургадугаар сарын 01-нээс эхлэн шинэчилсэн цалингаар явах, ИТХ-д тодотгол өргөн барих ажил хийгдэж байгаа" гээд олон нийтэд мэдээлсэн. Тэгвэл өнгөрсөн баасан гарагт Улаанбаатар хотын ерөнхий менежер Ц.Төрхүү өөрийн цахим хуудсаараа дамжуулан "Зургадугаар сарын 01-нээс эхлэн ТҮК-ийн ажилчдын цалин 3,5 сая төгрөг болно" гэж мэдэгдсэн билээ. Энэ сараас эхэлж ийнхүү ТҮК-ийнхэн өндөр цалин авдаг болох нь ээ. Үнэн байх болтугай, сонгуулийн шоу битгий байгаасай гэсэн шүүмжлэл гараад байгаа юм.
Харин үүнийг нь ХҮН-ынхан шүүмжилж эсэргүүцээд байгаа юм. Тэд гадаад дотоодод их дээд сургууль төгссөн багш эмч нарын цалин арайхийж 3 сая болсон байхад автобусны жолооч ТҮК-ийн ажилчид 3,5 сая төгрөгийн цалин авч сэхээтнүүдийг доромжилж байна хэмээн хүчтэйхэн шүүмжлээд байгаа юм.