| | USD/MNT 0₮
Замын хөдөлгөөний түгжрэл, ачааллыг бууруулах талаар авах зарим арга хэмжээний тухай нийслэлийн Засаг даргын 2023 оны А/181 тоот захирамжаар Зайсан тойрууг нэг чигийн хөдөлгөөнтэй болгох зохицуулалт хийсэн. Уг зохицуулалтыг хийснээр Чингисийн өргөн чөлөө, Энхтайваны гүүрний хойноос урагш чиглэх хөдөлгөөний нэвтрүүлэх чадвар 44 хувь, Наадамчдын зам, Яармагийн гүүрний баруунаас зүүн чиглэх хөдөлгөөний нэвтрүүлэх чадвар 37 хувь, Энхтайваны өргөн чөлөө, МУБИС-ийн баруун урд уулзварын зүүнээс баруун чиглэх хөдөлгөөний нэвтрүүлэх чадвар 28 хувиар тус тус нэмэгдсэн юм.
Мөн түүнчлэн замын ачаалал нэмэгдсэнтэй холбоотойгоор Зайсанд амьдардаг айл өрх болон их дээд сургууль томоохон үйлчилгээний байгууллагуудад хүндрэл учраад байгаа талаар оршин суугчид удаа дараа мэдээлэл хийж, нэг чигийн хөдөлгөөнийг хэвийн буюу хуучин горимд нь оруулж өгөхийг холбогдох албаныхнаас шаардсаар байсан юм. Тэгвэл энэ сарын 08-ны өдрөөс Зайсангийн нэг чигийн хөдөлгөөнийг зогсоож, хуучин горимоор нь автомашиныг явуулахаар болжээ.