| | USD/MNT 0₮
"Бээжин-2008" Паралимпын их наадамд байт харвааны төрлийн шигшээ харваанд БНХАУ-ын тамирчинг хожиж, аваргын алтан мeдалийг хүртэн, Монголын пара баг тамирчдын анхны мeдалийг эх орондоо авчирсан Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Д.Баатаржавын төрсөн өдөр өнөөдөр тохиож байна. Шавь нар нь болон спортынхон төрсөн өдрийн баярын мэнд хүргэж амжилт хүсчээ.
Тэрбээр Рио 2016 Паралимпын наадмын нээлтэнд аварга маань Монгол Улсынхаа тугийг барьж жагссан бөгөөд паралимпэд анх удаа зохиогдсон холимог хосын төрөлд Б.Оюун-Эрдэнийн хамт оролцож 40 орны багаас шилдэг дөрөвт үлдэн мeдалийн төлөө хоёр удаа харваж байсан амжилттай. Харин дараа нь буюу Токио 2020" Паралимпын XVI их наадамд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Бээжингийн олимпын аварга Д.Баатаржав дасгалжуулагч, өөрийн хүү Б.Золбоогийн хамт шавь нараа дасгалжуулан оролцож байсан. Тэрбээр шавь олон бэлтгэж байгаа бөгөөд 2024 оны олимпод шавь нараа бэлтгэж байгаа ажээ. Мөн тусгай хэрэгцээт иргэдийн төлөө их зүйл хийж сэтгэл зүрхээ зориулж яваа нэгэн билээ.