| | USD/MNT 0₮
Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудын ажлын цагийн хуваарьт зохицуулалт хийх тухай Нийслэлийн засаг даргын А/630 тоот захирамж гарсан билээ.
Захирамжид:
Нийслэлийн авто замын ачааллыг бууруулах, албан хаагчдын ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх, амралт чөлөөт цагийг зохицуулах зорилгоор хавсралтад заасан нийслэлийн төр захиргааны байгууллагуудын ажил эхлэх, дуусах цагийг жил бүрийн 6 дугаар сарын 01-ний өдрөөс 8 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд 07:00-16:00, 9 дүгээр сарын 01-нээс 6 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд 08:00-17:00 цаг байхаар тогтоосугай гэжээ.