| | USD/MNT 0₮
Хан-Уул дүүрэгт байрлах цэцэрлэгийн багш хүүхдийн биед халдсан тухай мэдээллийг уншигчийн зүгээс манай сайтад ирүүллээ.
Тодруулбал “Хан-Уул дүүргийн 25 дугаар хороонд байрлах 243 дугаар цэцэрлэгийн ахлах бүлгийн туслах багш О нь энэ сарын 29-ны өдрийн 09:41 цагт алгадах, чирч гулдрах зэрэг байдлаар хүүхдийн биед халдсан байна.
Энэ үйлдэл нь бичлэгээр нотлогдож буй тул эцэг, эх асран хамгаалагчийнх нь зүгээс цагдаагийн байгууллагад гомдол гаргажээ. Гомдлын дагуу Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсээс шалгалтын ажиллагааг эхлүүлсэн байна.