| | USD/MNT 0₮

Казиногийн хэргээр ял эдэлж байсан хүн МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн даргаар ажиллаж байна гэв

“Хэрэглэгчийн эрхийг хамгаалах үндэсний нийгэмлэг” ТББ-аас МҮОНРТ-ийн гүйцэтгэх удирдлага болох Ерөнхий захирал Л.Нинжжамцын хууль бус үйлдлүүдийг шалгуулах хүсэлтийг Удирдах зөвлөлд өглөө. Тухайлбал, МҮОНРТ нь өөрийн гэсэн хуультай Монголын олон нийтийн ганц телевиз бөгөөд Үндэсний зөвлөлийн гишүүдийг УИХ-аас томилдог. Тиймээс УИХ-ын тухай хуулийн 33.1-д заасан УИХ-ын хянан шалгах бүрэн эрхийг хэрэгжүүлэх, мөн өргөдлийн дэд хороо УИХ-ын тухай хуулийн 19.4 болон 20.4-т заасны дагуу эрх үүргээ хэрэгжүүлж, энэхүү өргөдлийн дагуу холбогдох байнгын хороодоор асуудлыг хэлэлцэн, Ажлын хэсэг байгуулан МҮОНРТ-д үүссэн хууль зөрчсөн асуудлуудыг шалгаж өгөхийг хүсчээ.

Тус ТББ-ын зохицуулагч Э.Дашням хэлэхдээ “2017 онд МҮОНРТ-ийн техникийн шинэчлэлд 8.4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг УИХ-аас баталж өгсөн. Энэхүү шинэчлэлийн хүрээнд хийгдсэн хөрөнгө оруулалт, санхүүжилтийн үр дүнг шалгаж, олон нийтэд мэдээлж өгнө үү гэж Өргөдлийн байнгын хороонд өргөдлөө өгсөн байгаа. Олон нийтийн радио телевизийн тухай хуулийн 28-д зааснаар Үндэсний зөвлөлөөс байгуулагдсан хяналтын зөвлөл нь олон нийтийн радио телеизийн хөтөлбөрийн бодлогоос бусад асуудалд хяналт тавьж ажиллах ёстой. Өөрөөр хэлбэл, ерөнхий захирлын санхүү, аж ахуйн үйл ажиллагааг хянаж, шалгалтын үр дүнг Үндэсний зөвлөлөөр хэлэлцүүлэх эрх үүрэгтэй байдаг. Харамсалтай нь МҮОНРТ-ийн техникийн шинэчлэлийн хүрээнд хийгдсэн 8.4 тэрбум төгрөгийг санхүүжилт биш хөрөнгө оруулалт гэдэг үндэслэлээр тус телевизийн удирдлагууд нь ямар ч хяналтгүйгээр зарцуулж дууссан гэсэн гомдол мэдээлэл ирсэн байгаа. Энэ бол татвар төлөгчдийн мөнгө. Иймд бид шалгуулах хүсэлтэй байна” хэмээв.

Мөн зохицуулагч Б.Азбаярын хэлснээр “МҮОНРТ нь ашгийн төлөө бус олон нийтийн телевиз юм. Уг телевизээр арилжааны болон далд төлбөртэй сурталчилгаа явуулахыг хулуиар хориглосон байдаг боловч мэдээний гол нэвтрүүлэг болох “Цагийн хүрд”-ээр үргэлж реклам зар сурталчилгаа, далд төлбөртэй материалууд явах болсон. Энэ бол ОНРТ-ийн тухай хуулийг зөрчиж буй үйлдэл юм. Түүнчлэн казиногийн хэргээр ял эдэлж байсан хүн Үндэсний зөвлөлийн даргаар ажиллаж байна.

Үүгээр ч зогсохгүй МСНЭ-ийн Ерөнхийлөгч асан Б.Галаарид нь Үндэсний зөвлөлийн гишүүнээр томилогдсоныхоо дараа МҮОНРТ-ээс 20 сая төгрөгийг МСНЭ рүүгээ шилжүүлэн авсныг АТГ шалгаж байгаад Л.Нинжжамцын нөхрийн оролцоотой хаасан гэх мэтийн ёс бус үйлдлүүд олон нийтийн дунд яригдаж байна. Эдгээр асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүсэж байна” гэв.

Казиногийн хэргээр ял эдэлж байсан хүн МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн даргаар ажиллаж байна гэв
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.