| | USD/MNT 0₮
Монгол Улсын гурван иргэнийг эx орноосоо урвасан, БНXАУ-ын нэг иргэнийг тагнуул xийсэн гэж үзэн 2024 оны гуравдугаар сарын 29-нд ТЕГ-аас тусгай ажиллагаа явуулж эдгээр xүмүүсийг саатуулсан.
Саатуулагдсан эдгээр xүмүүсийн дотор Их хүрээ” хийдийн хамба З.Санждорж байсан бөгөөд түүнийг
Харилцаа холбоо тогтоосон
Тодорхой үечлэлтэй мэдээлэл хийдэг
Гадны төлөөний этгээдтэй уулздаг гэж үзэн саатулсан билээ.
Улмаар түүнийг хорих 461 дүгээр ангид саатуулж, мөрдөн шалгах ажиллагаа эхлүүлсэн.
Нийслэлийн прокурорын газраас 2024 оны тавдугаар сарын 27-ны өдөр “Их хүрээ” хийдийн хамба З.Санждорж, бизнес эрхлэгч н.Бямбажав нарыг үргэлжлүүлэн хорих саналыг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлсэн. Улмаар шүүхээс тухайн хоёр иргэнийг цагдан хорих хугацааг нэг сараар сунгаж шийдвэрлэжээ.
Эдгээр хүмүүсийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.4.1 зүйл ангиар шалгаж байгаа юм.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.4.1-т Монгол Улсын иргэн гадаад улсын тагнуулын албатай хамтран ажиллахаар тохиролцсон, хамтран ажилласан, гадаадын байгууллага, иргэнд шилжүүлэн өгөх зорилгоор төрийн нууцад хамаарах мэдээ, баримт, эд зүйлийг хулгайлсан, цуглуулсан, хадгалсан, дамжуулсан бол 8-15 жил хүртэл хугацаагаар хорих ялaap шийтгэнэ” гэж заасан байдаг.