| | USD/MNT 0₮

Ховд аймгийн Онцгойгийн алба хаагчид сүүлийн таван жилийн 1003 гаруй хүний амь нас авран хамгаалжээ

Монгол Улсад орчин цагийн Онцгой байдлын байгууллага үүсэж, нэгдсэн тогтолцоонд шилжсэний 20 жилийн ой энэ онд тохиож байна. 

Тус ойд зориулсан баярын хурал, хүндэтгэлийн үйл ажиллагааг өнөөдөр Ховд аймагт зохион байгууллаа. Энэ үеэр Онцгой байдлын байгууллагын үйл ажиллагааг сурталчилж, гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх, авран хамгаалах, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагааг удирдан зохион байгуулах чиглэлээр хэрэгжүүлж буй ажлаа тайлагнав.

Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид сүүлийн таван жилийн хугацаанд 401 удаагийн дуудлагаар ажиллаж, 1003 гаруй хүний амь нас, төр, аж ахуйн нэгж, байгууллага, иргэний 43.7 тэрбум төгрөгийн өртөг бүхий өмч хөрөнгийг авран хамгаалжээ. 

Ийнхүү үүргээ амжилттай биелүүлж, тэсвэр хатуужил, мэргэжлийн ур чадвараараа манлайлж буй онцгой байдлын газрын алба хаагчдад Ховд аймгийн удирдлагууд баяр хүргэж, мэндчилгээ дэвшүүллээ. 

Мөн нэр бүхий алба хаагчдад төрийн одон, медаль, Онцгой байдлын ерөнхий газар болон орон нутгийн шагналыг гардууллаа. Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын газарт одоо 200 гаруй алба хаагч үүрэг гүйцэтгэж байна.  Энэ жил алба хаагчийн ажиллах орчин нөхцөлийг сайжруулах, мэргэжлийн ур чадварыг нь хөгжүүлэхэд анхаарч, нөлөөллийн ажлуудыг үе шаттай зохион байгуулж байгаа юм.   

Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.