Өмнөговь аймгийн Даланзадгад сумын тавдугаар сургуулийн нэгдүгээр ангийн сурагчид зугаалганд явсанаас хоёр нь амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Эл асуудлыг цагдаагийн байгууллагаас тодруулахад: "Даланзадгад суманд 7 настай эрэгтэй, эмэгтэй хоёр хүүхэд машины арын суудалд зорчиж явахад том оврын машин мөргөж, амиа алдсан хэрэг бүртгэгдсэн” гэлээ.