| | USD/MNT 0₮

Паркийн "Галзуу хулгана" тоглоомонд суусан эрэгтэй 19 настай хүүхэд нас барсан байдалтай бууж ирсэн гэв

Цагдаагийн байгууллагад 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдөр 15 цаг 54 минутад Сүхбаатар дүүргийн  хорооны нутаг дэвсгэрт байх "Үндэсний соёл амралтын хүрээлэн"-д хүүхэд нас барсан гэх дуудлага иржээ. 

Тодруулбал, 18-19 орчим насны иргэн "Галзуу хулгана" тоглоом дээр суугаад бууж ирэх үедээ нас барсан байдалтай байна" гэх урьдчилсан мэдээлэл өгч байна. Уг дуудлага мэдээллийн дагуу нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн газрын жижүүрийн шуурхай бүрэлдэхүүний алба хаагчид хойшлуулашгүй ажиллагааг явуулж байгаа аж.

Мөн тэнд байсан эх сурвалжийн мэдээллээр, Хүүхэд тоглоом эхэлсний дараагаас таталж өгч байсан гэх. Одоогийн байдлаар юуны улмаас амиа алдан нь тодорхойгүй байгаа бөгөөд шүүх эмнэлэгт хүүгийн цогцсыг хүргүүлсэн байна. 

Галзуу хулгана нэртэй тоглоомонд тоглож байсан хүүхдүүдээс болон Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн хариуцсан ажилтнуудаас тайлбар мэдүүлэг авч байгаа аж. Бид хэргийн газраас мэдээллийг шууд дамжуулан хүргэх болно.

 

 

 

Эрэн сурвалжлах

Сэтгэгдэл (3)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.