| | USD/MNT 0₮

СУДАНД ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭСЭН АХЛАХ ДЭСЛЭГЧ Ч.БОДЬГЭРЭЛ "ШИЛДЭГ ЭМЭГТЭЙ" ЭНХИЙГ САХИУЛАГЧ БОЛЛОО

Эх дэлхийн энх тайван, хүн төрөлхтөний сайн сайхны төлөө эх орон, төр засгаас даалгасан үүргээ нэр төртэй гүйцэтгэж, мэргэжлийн өндөр ур чадвар, тэсвэр хатуужил, хичээл зүтгэл, сахилга, хариуцлагаараа манлайлан НҮБ-ын энхийг сахиулах болон олон улсын цэргийн ажиллагаанд амжилттай оролцож, Монгол Улсын Зэвсэгт хүчний нэр хүндийг дэлхий дахинаа цуурайтуулсан эрхэм энхийг сахиулагчдын баярын өдөр тохиож байна. Үүнтэй холбоотойгоор Монгол цэрэг энхийн манаанд цогцолборт хүдэтгэлийн арга хэмжээ боллоо.

Энэ үеэр БНӨСУ-д явагдаж буй НҮБ-ын мандаттай энхийг сахиулах “UNMISS” ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй Монгол Улсын Зэвсэгт хүчний мотобуудлагын XII ээлжид үүргээ нэр төртэй гүйцэтгэсэн Ахлах дэслэгч Ч.Бодьгэрэл шилдэг эмэгтэй энхийг сахиулагч боллоо.

Манай улс 1961 онд НҮБ-д гишүүнээр элссэнээр дэлхийн хамтын нийгэмлэгийн бүрэн эрхт гишүүн болж, олон улсын энх тайван, аюулгүй байдлыг сахин хамгаалах чиглэлээр НҮБ-аас явуулж буй үйл ажиллагаанд дэмжлэг, сайн санааны туслалцаа үзүүлэх, зуучлах, эвлэрүүлэх талаар хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлсээр ирсэн юм.

Зэвсэгт хүчнээс энхийг дэмжих ажиллагаанд 2002 оноос өнөөг хүртэлх хугацаанд 21000 гаруй цэргийн алба хаагч үүрэг гүйцэтгэсэн бол өнөөдөр дэлхийн 7 улс, мужид явагдаж буй НҮБ-ын мандаттай 9 ажиллагаанд 900 орчим цэргийн алба хаагч үүргээ амжилттай гүйцэтгэж байна. 

 

Нийгэм

Сэтгэгдэл (3)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.